Нийтэлсэн: Admin. 2024-09-17
“Нэг малчин, нэг хувьцаа эзэмшигч бүр үнэ цэнтэй” уриатай Дорнод мах маркет ХХК нь малчид, хувьцаа эзэмшигчдийнхээ төлөө тууштай ажиллаж байна. Бид малчдынхаа аж ахуйн тогтвортой байдлыг хангах, болзошгүй цаг агаарын хүндрэл, зудыг даван туулахад чиглэсэн томоохон санаачилгыг ажил хэрэг болгож байна.
ОХУ-аас өндөр чанартай малын тэжээл оруулж ирэн “Дорнод мах маркет” ХХК нь хувьцаа эзэмшигчид, малчиддаа тун хөнгөлөлттэй үнээр борлуулж, өвөлжөө, хаваржаанд нь хүргэж өгөхөөр боллоо. 2023 оны өвөл бидэнд цаг агаар, цас зудын байдал нь урьдчилан таамаглах боломжгүй, хатуу ширүүн нөхцөл байдал ямар их гарз хохирол учруулж болохыг сануулсан билээ. Ийм эрсдлийг бууруулахын тулд бэлтгэл ажлыг хангахаар ОХУ-аас малын тэжээл оруулж ирлээ.