Хувьцаат Компани(ХК) болон Хязгаарлагдмал Хариуцлагатай Компани(ХХК) хоорондын ялгаа


Нийтэлсэн: Admin. 2024-04-12


Card image cap

Хувьцаат компани (ХК) бол:

Гишүүд нь тусдаа бие даасан эрх зүйн статустай иргэн, аж ахуй нэгж, хуулийн этгээдүүдээс бүрддэг. Хувьцаа эзэмшигчид компанийг эзэмшдэг ч үйл ажиллагааг нь төлөөлөн удирдах зөвлөл удирддаг. Хувьцаа эзэмшигчдийн хариуцлага нь тэдний оруулсан хувьцаагаар хязгаарлагддаг. Хувьцааг амархан шилжүүлэх боломжтой нь хөрвөх чадварыг нэмэгдүүлдэг.
ХК нь хувьцаа эзэмшигчдийн нас барсан эсвэл төлбөрийн чадваргүй болсон зэргээс үл хамааран оршин тогтнож үйл ажиллагаагаа явуулах боломжтой байдаг. ХК-ууд их хэмжээний хөрөнгө оруулалт авах боломжтой бөгөөд Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд хувьцаа худалдах, бонд, үнэт цаас гаргах эрхтэй байдаг хэдий ч ХК-г байгуулах үйл  явц нь нарийн төвөгтэй бөгөөд цаг хугацаа их шаарддаг.

Харин Хязгаарлагдмал Хариуцлагатай Компани (ХХК) бол: 

Монгол Улсад бүртгэлтэй үйл ажиллагаа явуулдаг нийт аж ахуй нэгжүүдийн хамгийн түгээмэл бүтэц, хэлбэр юм. Гишүүд компанийг шууд удирдах эсвэл менежерүүдийг томилж болно. Мөн ХК-тай адил төлөөлөн удирдах зөвлөл байгуулах ч боломжтой.
Давуу тал: Хувьцаа эзэмшигчдийн  хувийн өмчийг хамгаална, уян хатан удирдлагатай, хувьцаа эзэмшигчид үйл ажиллагаандаа илүү хяналт тавьдаг.
Татварын хувьд ХК-иас илүү таатай нөхцөлтэй байдаг.

ХХК-ийг анх үүсгэн байгуулахдаа 50-иас доош хувьцаа эзэмшигчидтэй байх шаардлагатай байдаг ч ХХК байгуулагдсаны дараа хэдэн ч хувьцаа эзэмшигчидтэй байж болох хуулийн зохицуулалттай байдаг. ХХК нь ХК-иас ялгаатай байдаг сул тал нь Монголын Хөрөнгийн Бирж дээр хувьцаа, бонд, үнэт цаас гаргах эрхгүй зөвхөн хязгаарлагдмал хүрээнд хувьцаа борлуулах эрхтэй байдаг. Мөн хувьцаа эзэмшигчид нь өөрсдийнхөө хувьцааг чөлөөтэй худалдах, шилжүүлэх боломжгүй байдаг.

ХК болон ХХК аль аль нь давуу болон сул талуудтай. Сонголт нь хөрөнгийн шаардлага, удирдлагын сонголт, өсөлтийн хүсэл эрмэлзэл зэрэг хүчин зүйлээс хамаарна. Монгол Улсад эдгээр ялгааг ойлгох нь бизнесийн зөв бүтцийг эрэлхийлж буй бизнес эрхлэгчид болон хөрөнгө оруулагчдад нэн чухал юм.