Дорнод Мах Маркет ХХК анх удаа агаарын тээврээр махны экспорт хийлээ.


Нийтэлсэн: Admin. 2024-03-21


Card image cap

Дорнод аймгийн ууган үйлдвэр Дорнод Мах Маркет компани Зүүн бүсээс анх удаа агаарын тээврээр сэврээсэн шинэхэн махыг Булангын орнуудруу экспорт хийлээ.

Монгол улсын байнгын ажиллагаатай гуравхан агаарын боомтын нэг болох Чойбалсан нисэх буудлынхаа зурвасын өргөтгөл, шинэчлэл хийгдчихвэл Дорнод аймгаасаа өдөр бүр ч хамаагүй Монгол махыг тэр дундаа Зүүн бүсийнхээ мал махыг дэлхийн зах зээлд гаргаж Монгол махны үнэ цэнийг өсгөж малчидынхаа орлогыг нэмэгдүүлэхийн төлөө бид хичээх болно.

Махны үйлдвэрүүд маань ч яахав жигдрээд дотооддоо болон экспортонд бүтээгдэхүүнээ гаргаад л явж байна. Бусад түүхий эдээ л бүгдийг нь хог дээр хаяж байгаа нь харамсалтай. Ойрийн хугацаанд ядаж үйлдвэрийн аргаар бэлдсэн нэхийгээ ч гэсэн бүтээгдэхүүн болгох гээд үзнэ дэ. Гэхдээ ганц үйлдвэр бүгдийг чадахгүй харин ДОРНОД, СҮХБААТАР, ХЭНТИЙЧҮҮД БИД НЭГДВЭЛ ЧАДНАА…

Хувьцаа эзэмшигч болсон Малчидынхаа мал, махыг зах зээлийн үнээр дотоодын зах зээлд борлуулахад нь хамтарч ажиллах, Улмаар олон улсад өөрсдийн үйлдвэрээрээ дамжуулан экспорт хийх боломжийг олгохоор хичээн ажиллах болно.