Нийтэлсэн: Admin. 2024-03-21
Манай Дорнод Мах Маркет ХХК маань малчиддаа улам ойртож “МАЛЧИНДАА АМАР” үйлчилгээг эхлүүлээд байгаа билээ.
Өвөлжилт хүндэрсэнтэй холбоотой БНХАУ-аас бод, бог мал ачих HOWO, HANVAN маркын шинэ машин, чиргүүлүүд нэмж худалдаж авсанаас эхний машин, чиргүүлүүд орж ирж байна. Дорнодынхоо том машин барих жолооч залуучуудад шинэ машинуудаа Лизингээр өгч, сумдаас болон зүүн аймгуудаас амьд мал татах , малчидын хэрэгцээт өвс тэжээлийг боломжын үнэлгээгээр тээвэрлэн үлдэгдэл төлбөрөө төлж шинэ машинтай болох боломж олгож байна. Хувьцаа эзэмшигч Малчиддаа илүү хямд үнээр малаа тээвэрлэх боломжийг олгож байна.